БНСУ-д коронавирусний 4 дэх тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-27 13:30:19

СӨҮЛ. /РИА Новости/. 2019-nCoV” шинэ төрлийн коронавирусээр халдварласан дөрөв дэх тохиолдол БНСУ-д бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.


Юунаас гаралтай нь тодорхойгүй уушгины хатгалгааны халдварын гурав дахь тохиолдол БНСУ-д бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн юм. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, коронавирусээр халдварласан 4 дэх хүн нь 55 настай БНСУ-ын иргэн аж. Тэрбээр Ухань хотыг зорьж, 1 дүгээр сарын 20-нд эх орондоо эргэн ирсэн байна. Тухайн үед түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй байсан учир эх орондоо саадгүй нэвтэрчээ. Харин 1 дүгээр сарын 25-наас шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бол дараа өдрөөс нь хүндэрсэн байна. Өвчтөнд шинжилгээ хийснийхээ дараа эмч нар коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчтэй болсныг нь илрүүлсэн байна. 

Холбоотой мэдээ