Аймгийн Хилийн мэргэжлийн хяналтаар сэжигтэй тохиолдол илрээгүй

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-27 16:04:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Эрхүү чиглэлийн чиглэлийн олон улсын галт тэргэнд сууж яваа зорчигчдод урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна.

Тухайлбал энэ сарын 24-ний өдрийн 22:30 цагийн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргэнд зорчиж буй 16 монгол, 13 гадаад зорчигч. мөн 21:50 цагийн Улаанбаатар-Эрхүү чиглэлийн 05 дугаар галт тэргэнд зорчигч 43 монгол, 26 гадаад зорчигчдод үйлчилгээ үзүүлсэн байна. Тодруулбал тэдгээр зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн мэдүүлэг аван тандалт хийхэд халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй ажээ. 

Холбоотой мэдээ