Эрүүл, аюулгүй, халдваргүй орчныг бүрдүүлэн ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-29 10:19:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид томуу, томуу төст халдварт өвчнөөс хамтдаа сэргийлэн ажиллаж байна.

Тухайлбал тус байгууллагынхан үйлчлүүлэгч иргэд, олон нийтэд эрүүл, аюулгүй, халдваргүй орчныг бүрдүүлэх ажлыг ханган ажиллаж байна Тодруулбал өглөө ажилдаа ирэхдээ алба хаагчдын хоолойг царвангийн уусмалаар зайлуулж, санитолоор гарыг нь ариутгахын зэрэгцээ байгууллагын өрөө тасалгаанд 76 хувийн спиртээр цэвэрлэгээ хийж байгаа гэнэ. Мөн алба хаагч бүр амны хаалт хэрэглэж хэвшээд байгаа бөгөөд үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт тарааж байгаа юм.  

Холбоотой мэдээ