Амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ муу байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-28 11:37:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах шаардлага гарч байгаа энэ үед тус аймгийн эмийн сангуудад амны хаалт, ариутгалын бодис хүрэлцээгүй байна.

Өөрөөр хэлбэл амны хаалтны эрэлт их байгаа бөгөөд нийлүүлэлт нь эрэлтээ хангахгүй байгааг аймгийн ЭМГ-аас мэдээлсэн.

1000 ширхэг амны хаалт нийлүүлэхэд цагийн дотор дуусч, 500 ширхэгийг нь нэг хүн шууд бөөндөж авсан байна. Эрэлт ихтэй, нийлүүлэлт бага байгаа учраас үнэ нэмэгдэх хандлагатай байна.

ЭМГ-ын ажилтнууд аймгийн төвийн эмийн сангуудаар орж, ариутгалын бодис, амны хаалтны нөөцийн судалгаа авахад маш бага нөөцтэй байсан талаар аймгийн Онцгой комиссын хурлын үеэр танилцуулсан бөгөөд тус хурлаас үнийн хөөрөгдөл бий болгохгүй байхад анхаарч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ