УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-28 13:34:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, дэмжсэнгүй.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлсэн юм.


Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо хэлэлцэж дэмжээд байгаа бол өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Улмаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэх юм.

Холбоотой мэдээ