Ухань хотын эмнэлгүүд өдөр бүр 15 мянган өвчтөн хүлээж авч байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-01-28 14:04:39

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотын эмнэлгийн байгууллагууд өдөр бүр 15 мянга орчим өвчтөн хүлээж авч байна гэж "Синьхуа" агентлаг хотын намын хорооны дарга Ма Гоцяны мэдэгдлээс иш татан уламжилжээ.


“Сүүлийн өдрүүдэд оргил ачааллын үеэр хотын эмнэлгүүдэд хандаж буй хүний тоо 15 мянгад хүрч байна. Сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт 3000 орчим байсан. Одоогийн байдлаар эмнэлгүүдэд урт дараалал үүсээд байна” гэж тэрбээр мэдээлсэн байна.


Хотын намын хорооны даргын хэлснээр, одоогийн байдлаар Ухань хотод 62 эмнэлэг өвчтөнүүдэд үйлчилж байна. Мягмар гарагийн өглөөний байдлаар шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 4515-д хүрч, 106 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ