Томуу, томуу төст өвчний 48.39 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-28 16:09:18

Архангай /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчин /ТТӨ/-ий харуулдан тандалтын мэдээ энэ сарын 27-ноор гарчээ. Амбулаторид суурилсан харуулдан тандалтыг 01 дүгээр сарын 20-26-ныг /4-р долоо хоног/ дуустал хийсэн байна.  

Томуугийн харуулдан тандалтын 4-р долоо хоногт нийт 6482 хүн үйлчлүүлснээс 1215 буюу 18,7 хувь нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос 7,1 хувиар өсжээ.

ТТӨ-өөр өвчлөгсдийн 48,39 хувийг 4 хүртэлх насны хүүхэд, 39,01 хувийг 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Томуу, томуу төст өвчтэй тохиолдлыг насны бүтцээр нь авч үзэж 3-р 7 хоногтой харьцуулахад 0-11 нас 7,5 хувиар, 1 нас 4,3 хувиар тус тус буурсан байгаа бол 2-4 нас 1,8 хувиар, 5-9 нас 2,8 хувиар, 10-14 нас 4,7 хувиар, 15–аас дээш насныхан тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Аймгийн төв Эрдэнэбулган сумын ӨЭМТ-үүдэд ТТӨ-ний өвчлөл амбулаторийн үзлэгт 3-р долоо хоногт 1041 буюу 12.0 хувь байсан бол 4-р долоо хоногт 1254 буюу 35.8 хувь болж өмнөх долоо хоногоос 23.8 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ