Бага насны хүүхэдтэй ажилтнууд богиносгосон цагаар ажиллана

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-28 17:36:32

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхэдтэй ажилтнуудаа 01-р сарын 27-ноос 03-р сарын 02-ний өдөр хүртэл богиносгосон цагаар ажиллуулах шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Өөрөөр хэлбэл, тус байгууллагын бага насны хүүхэдтэй ажилтнууд 09.00-12.00, 14.00-17.00 цаг буюу зургаан цагаар ажиллах юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нийт 23 ажилтантай ба бага насны хүүхэдтэй 16 ажилтан байдаг байна. Энэхүү шийдвэрээрээ гэр бүл, хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг даалгасан байна. 

Холбоотой мэдээ