Томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос нэмэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-28 21:48:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт амбулаториор  нийт 7713 хүн үйлчлүүлсний 533 нь буюу 6,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 1,6 хувиар их байна. Томуугаар өвчлөгсдийн 78 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд үүнээс  0-4 насны хүүхдийн өвчлөл 51,9 хувийг эзэлж байна.

Мөрөн суманд амбулаториор 4160 хүн үйлчлүүлсний 5,7 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 1.2 хувиар их байна. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас амьсгалын замын халдварт томуу, томуу төст өвчний тандалтын тогтолцоог эрчимжүүлэн эмнэлэгт суурилсан мэдээллийг сумын эрүүл мэндийн төвүүдээс авч тандалт дүгнэлт хийж байна.

Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн сэрэмжлүүлэг зөвлөмжийг иргэдэд хүргэн ажиллаж байгаа. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагуудаас гар халдваргүйжүүлэх бодис, амны хаалт, халдваргүйтгэлийн бодисны нөөц хангалтын судалгааг авч эхэлсэн. Цаашид хангах чиглэлээр судалгаа хийж байна гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.


Холбоотой мэдээ