Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Коби Брайантын дурсгалыг хүндэтгэнэ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-29 12:13:09

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн кино урлагийн академи 2 дугаар сарын 9-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга Коби Брайантын дурсгалыг хүндэтгэнэ.


Одоогоор тамирчны дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг ямар байдлаар явуулах нь тодорхойгүй байна. К.Брайант 2018 онд “Хүндэт сагсан бөмбөг танаа” бүтээлээрээ Оскар хүртэж байсан юм.


Коби Брайантын сууж явсан хувийн онгоц 1 дүгээр сарын 26-нд Лос Анжелес хотоос холгүй осолдсон юм. Онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэний дотор Кобигийн 13 настай охин байсан юм. 

Холбоотой мэдээ