Үйлчилгээний газруудыг 22.00 цагаас хойш ажиллуулахгүй

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-01-29 12:51:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газар, баар, шөнийн цэнгээний газруудыг 22 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргалаа.

Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг дээрх үйлчилгээний газруудад хяналт шалгалтыг хийжээ. Ихэнх газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар иргэд, үйлчлүүлэгчдэд анхааруулсан зөвлөмж, мэдээллийг байрлуулаагүй, амны хаалтгүй иргэдэд үйлчилсэн, ариун цэврийн өрөөний эрүүл ахуй хангалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Улмаар илэрсэн зөрчлийг арилгуулж, байнгын хяналтыг тавьж ажиллан цагийг маш сайн баримтлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ