Амны хаалтны үнийг нэмэгдүүлсэн эмийн сангуудыг торгоно

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-29 13:11:11

БЭЭЖИН. /РИА Новости/. Коронавирус дэгдээд буй энэ үед амны хаалтны үнийг нэмэгдүүлсэн нэгэн эмийн санг Бээжин хотын Зах зээлийн хяналт, зохицуулалтын газар 3 сая юань буюу 432 мянган ам.доллароор торгожээ.


Зах зээлийн хяналт, зохицуулалтын газар үнийн бодлогыг зөрчиж, эмийн сан, дэлгүүрүүд дэх эм эмийн бүтээгдэхүүн, амны хаалт, ариутгалын бодис зэрэг хамгаалалтын хэрэгслүүдийн үнийг хөөргөсөн хэргүүдийг 1 дүгээр сарын 23-наас эхлэн идэвхтэй шалгаж байгаа аж.


1 дүгээр сарын 23-наас хойш тус газар ийм төрлийн зөрчил гаргасан 31 хэргийг илрүүлээд байгаа аж. Тухайлбал “Jimin Kangtai” хэмээх эмийн сангийн салбар амны хаалтны үнийг 6 дахин нэмэгдүүлсэн байжээ. Зах зээлийн хяналт, зохицуулалтын газар тус эмийн санг 3 сая юаниар торгохоо мэдэгдсэн байна.

 

Холбоотой мэдээ