“Apple” компанийн улирлын орлого түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-01-29 13:24:39

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Apple” компанийн улирлын орлого 9 хувиар өсөж, Америкийн энэ компанийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт буюу 91.9 тэрбум ам.долларт хүрчээ. 2019 оны 12 дугаар сарын 28-нд дууссан, 2020 оны санхүүгийн жилийн эхний улирлын тайлангаа тус компани нийтэлсэн байна. 


“iPhone 11”, “iPhone 11 Pro” загварын ухаалаг гар утас, түүнчлэн үйлчилгээ, дагалдах хэрэгслүүдийнх нь эрэлт ихээхэн нэмэгдсэн нь “Apple” компанийн орлого өсөхөд нөлөөлжээ.


Түүнчлэн улирлын цэвэр ашиг нь 22.2 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ нь мөн компанийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт ажээ. Хувьцаа эзэмшигчдэд тараадаг улирлын ногдол ашиг 25 тэрбум ам.долларт дөхжээ. Хоёрдугаар улиралд “Apple”-ын цэвэр ашиг 63-67 тэрбум ам.доллар, үйл ажиллагааны зардал 9.6-9.7 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байна.


Холбоотой мэдээ