Цемент, бетоноос татгалзах нь CO2-н ялгарлыг бууруулна

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-29 13:52:40

МОСКВА. /Nature Sustainability/. Мод болон бусад био материалаар байшин барьж, цемент, бетоны үйлдвэрлэлээс татгалзах нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 20 орчим хувиар бууруулна хэмээн Потсдамын уур амьсгалын судалгааны хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлжээ.


"Хотжилт, хүн амын тоо нэмэгдэж байгаа нь шинэ байшин барилга барих байнгын хэрэгцээг бий болгож байгаа учир цемент, гангийн үйлдвэрлэл нь СО2-н гол эх үүсвэрүүдийн нэг хэвээр байх болно. Бид барилгын салбарт мод ашиглахыг уриалж, энэ асуудлыг дэлхийн дулааралтай тэмцэх хэрэгсэл болгож чадна” хэмээн Потсдамын хүрээлэнгийн уур амьсгал судлаач Галина Чуркина цохон тэмдэглэжээ.


Цементийг анх Их Британийн инженер Жон Смитон XVIII зуунд бүтээж байжээ. Цементийг үйлдвэрлэх арга технологи энэ үеэс хойш бараг л өөрчлөгдөөгүй байна. Цементийг одоогоор клинкер зууханд шатаах замаар гаргаж авдаг бөгөөд үүний улмаас агаар мандалд ихээхэн хэмжээгээр СО2, хөө, хүнд металлын ионууд болон бусад аюултай бодисууд нэвтрэн ордог байна. 

Холбоотой мэдээ