Ногоон хөгжил – Эерэг хандлага” жилийн аяны нээлт боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-29 17:56:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ, ЗДТГ энэ онд “Ногоон хөгжил–Эерэг хандлага” жилийн аян зохион байгуулж байна. Монголын Хүмүүнлэгийн шилдэг илтгэгч Чила буюу Г.Бандицэрэнг урьж түүний лекцээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ. “Ааваа ээжээ би тандаа хайртай”, “Амьдралын үнэ цэн”,  “Сэтгэлийн тэнхээ” зэрэг сэдвээр сургуулийн дунд ба ахлах ангийн сурагчид, иргэд, төрийн албан хаагчдад зориулсан 5 удаагийн лекцийг 680 хүн сонсжээ. Мөн шилдэг илтгэгчээр иргэдэд ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлсэн байна.

-“Ногоон хөгжил–Эерэг хандлага” жилийн аяны ажлын төлөвлөгөөний дагуу олон чиглэлээр Монголын шилдэг илтгэгч, манлайлагч нарыг суманд урьж зөв хандлагатай, амьдралын эрүүл дадал хэвшилтэй, ажилтай орлоготой, хуримтлалтай, амьдралд тэмүүлэлтэй иргэдийг хөгжүүлэх, бодитойгоор өөрчлөлтүүдийг гаргахад хамтран ажиллах юм гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярилаа.

Холбоотой мэдээ