Төв номын сан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлтэл хүүхдүүдэд гэрээр ном олгоно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-29 17:59:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Баян-Өлгий аймгийн Төв номын сан хүүхдүүдэд эцэг эх, асран хамгаалагчаар нь дамжуулан гэрээр ном олгохоор болжээ.

Гэхдээ номын сангийн уншлагын танхим ажиллахгүй. Эцэг эхчүүд зөвхөн хүүхдийн уншлагын танхимд хувийн бичиг баримттайгаа ирж хүүхэддээ хэрэгцээтэй номуудаа буцаан өгөх нөхцөлтэйгөөр ямар нэгэн төлбөргүй авна.

Номын сангийн хамт олон иргэдээс үйлчилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг сахиж /амны хаалттай, хувийн ариун цэврээ сахих/ ирэхийг шаардах аж.

Гэрээр ном олгох ажил сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн болох хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ