Орон нутгийн чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-29 21:19:11

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Сүүлийн үед нийслэлээс орон нутгийн чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Өнөөдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлд нэмэлтээр 5 автобус гаргаж нийт  11 автобус үйлчилгээнд явж байна. Коронавирусний урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хотын зорчигч тээврийн төвд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа гэнэ.  


Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс жолооч болон зорчигчдод зориулсан зөвлөмжийг тээврийн хэрэгслүүдэд байршуулж, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулж байгаа аж. Мөн  орон нутаг чиглэлд иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн үед ард иргэдийг аюулгүй байдлыг ханган баталгаат тээврийн хэрэгслээр зорчихыг Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн дарга  Ө.Баттулга анхааруулж байлаа.

 


Холбоотой мэдээ