Сурагчдад зориулсан теле хичээлийн цагийн хуваарь

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-30 12:26:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2 дугаар сарын 3-наас 18 телевизийн сувгаар теле хичээл зааж эхэлнэ.

Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангажээ.

 Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заах бөгөөд теле хичээлийн цагийн хуваарийг танилцуулж байна.

 


Холбоотой мэдээ