Сүм хийдүүд тусгай дэгтэйгээр хэвийн ажиллаж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-02-03 14:34:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д шинэ коронавирусний тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор Засгийн газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ.

Кино театрууд, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг хаасан.  Улсын онцгой комиссын хуралдаанаар Гандан болон сүм хийдийн хурал номын талаар ч ярилцжээ.  Энэ талаар  Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргалаас тодруулав.   

Тэрбээр "Сүм хийдүүд төр засгаас гаргасан дүрэм журмын дагуу дуган сүмүүддээ ариутгал, халдваргүйжүүлэлт сайтар хийхэд онцгой анхаарч ажиллаж байгаа" гэдгийг тодотгоод "Батцагаан цогчин дуган нь 1080 лам хурах багтаамжтай, түүнээс хоёр дахин олон иргэн, сүсэгтэн олон нэг дор сууж хурал номдоо даган баясаж буянаа хураах боломжтой. Батцагаан дуганд хурлын хэд хэдэн танхим, музей үзмэрийн 2-3 танхим ажиллах юм. Олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагааг цаашдаа энэхүү дуганд зохион байгуулж, Гандантэгчэнлин хийдийн бусад сүм дуганд хурал номын үйл ажиллагааг хэвийн, уламжлалын дагуу явуулна" гэв.


Холбоотой мэдээ