Зэрлэг гахайг хууль бусаар агнасан хэргийг илрүүлэн шалгаж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-04 20:39:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар тус аймгийн Ногоонуур сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт орших Шар модон хэмээх газраас 3 тооны зэгсний зэрлэг гахай агнасан хэргийг шалгаж байна.

Тус гэмт хэргийг Увс аймгийн Бөхмөрөн сумын гуравдугаар багийн иргэн Б, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэн Э нар энэ сарын эхэнд гурван удаагийн үйлдлээр үйлджээ. Улмаар ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн байгууллагын алба хаагчид "Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлжээ.

Зэгсний зэрлэг гахай нь Хар ус, Хар нуурын эргийн хулсан шугуй, Ховд, Булган, Зэрэг, Бөхмөрөн, Тэс, Нарийн голуудын татам шугуйд хэсэгхэн газарт нутагладаг, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол Улсын улаан номд оруулсан ажээ. 

Холбоотой мэдээ