Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай утас ажиллуулна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-05 09:10:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар энэ сарын 5-наас короновирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 7042-2953 дугаар бүхий тусгай утас ажиллуулна.

Тусгай утас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт байрлах бөгөөд Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, эмч нар хуваарийн дагуу ард иргэдэд мэдээлэл өгөх аж.

"Шинэ төрлийн коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаа нь олон нийтэд айдас төрүүлж байна. Мэдээллийн хэрэгслүүдээр батлагдаагүй мэдээллүүд тарж иргэдийг төөрөгдүүлж байгаа асуудал ч бий. Тийм учраас тусгай утас ажиллуулж коронавирусний халдварын талаар иргэдэд бодит мэдээлэл түгээнэ. Мөн хэрхэн урьдчилан сэргийлэх тухай 24 цагийн турш мэргэжлийн зөвлөгөө өгнө" хэмээн аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч Е.Сауле хэллээ.  

Холбоотой мэдээ