Тулааны спортын “MFC-3” олон улсын тэмцээн ирэх сард болно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-02-06 16:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох холимог тулааны MFC холбооноос зохион байгуулах “MFC-3” олон улсын тэмцээн ирэх гуравдугаар сарын 7-нд болно.


“Аса” циркт болох тус тэмцээн хоёрдугаар сарын 1-нд болох байсан ч коронавирусний улмаас хойшлуулсан. “MFC-3” тулаанд Монгол, АНУ, Япон, Буриад, Тува Улсын тамирчид өрсөлдөх бөгөөд Монголоос Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр нар тулалдана.


“MFC-3” тэмцээний оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин М.Нандин-Эрдэнэ, “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатар нар тулалдах юм. Тэд 2019 онд аваргын төлөө тулалдахад М.Нандин-Эрдэнэ ялж байжээ.

Холбоотой мэдээ