Онолын суурь судалгааны ажлыг санхүүжүүлэх сонгон шалгаруулалтыг зарлав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-02-10 12:50:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академи 2020 оны "Грант" төслийн сонгон шалгаруулалтаа зарлалаа.  Энэхүү грантыг санхүүжүүлэх хэмжээг БСШУЯ, ШУА-аас 8 сая хүртэлх төгрөг байж болно гэж журамлан заажээ. 

"Грант" төслийн материалыг  "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам", ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 5 тоот тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грант олгох журам”-ын дагуу ирэх сарын 9-ний дотор хүлээн авч шалгаруулах юм байна. 

"Грант" гэдэг нь Шинжлэх ухаан технологийн хуулийн дагуу онолын суурь судалгааны сэдэвт ажлыг санхүүжүүлэх нэг хэлбэр юм.  2005 оноос салбарын яамтай хамтран олгож эхэлсэн энэхүү "Грант"-ыг 100 гаруй залуу эрдэмтэн хүртжээ. Тэдний 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг хүртэн шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

Холбоотой мэдээ