Д.Трамп Энэтхэг улсад айлчилна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-02-11 07:27:52

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг улсад энэ сарын сүүлээр хоёр өдрийн айлчлал хийнэ гэж Цагаан ордон даваа гарагт мэдээлжээ.


Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар, Д.Трамп гэргий Меланиагийн хамтаар Энэтхэг улсад хоёрдугаар сарын 24, 25-нд айлчилж, Шинэ Дели, Ахмедабад хотод зочлох ажээ.  


Д.Трамп, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар өнгөрсөн амралтын өдрөөр утсаар ярьж, уг айлчлал нь хоёр талын стратегийн түншлэлийг бэхжүүлж, хоёр орны ард түмний бат бөх харилцааг илэрхийлнэ хэмээн үзжээ. 

Холбоотой мэдээ