Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 458 хүрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-11 09:14:07

ТОКИО. /NHK/. Шинэ төрлийн коронавирусний халдвар мягмар гарагийн байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 458 тохиолдол илэрчээ.


Тэдгээрээс Японд хамгийн олон буюу 161 тохиолдол бүртгэгдсэний дунд аяллын хөлөг онгоцон дээр байсан 135 хүн, Ухань хотоос ирсэн Японы 10 иргэн багтсан байна.


Мөн Сингапурт 45, Хонконгт 42, Тайландад 32, БНСУ-д 27, Тайвань, Малайзад 18, Австралид 15, Герман, Вьетнамд 14, АНУ-д 12, Францад 11 тохиолдол тус тус бүртгэгджээ. 


Үүний зэрэгцээ Макаод 10, Их Британид 8, АНЭУ-д 7, Канадад 5, Энэтхэг, Филиппин, Италид 3, ОХУ, Испанид 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Бельги,  Камбож, Финланд, Швед, Шри Ланкад тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна. 


Мөн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас Филиппин, Хонконгт тус тус 1 хүн нас баржээ.


Хятадад өнөө өглөөний байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны 42638 тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас нас барсан хүний тоо 1016 хүрсэн бол 3996 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Холбоотой мэдээ