Хяргас, Түргэн сумаас "Улсын хошой малчин өрх" тодорлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-13 16:09:06

Увс /МОНЦАМЭ/. Увс аймгаас “Улсын хошой аварга малчин өрх” хоёр төрсөн байна. Тодруулбал, Хяргас сумын малчин Халтархүүгийн Сүрэн, Түргэн сумын малчин Баярын Давааням нар энэ шагналын эзэн болжээ.

Мөн лсын аварга малчин өрх”-өөр Өмнөговь сумын Холбоо багийн малчин Нямсүрэнгийн Чимэдцэрэн, Бөхмөрөн сумын Хар алтат багийн малчин Гатавын Сүрэн, Давст сумын Торхилог багийн малчин Цэрэнжавын Цэдэнгомбо, Тэс сумын Нуур багийн малчин Пунцагийн Байгаль, Наранбулаг сумын Алдар багийн малчин Дүүдэйн Балжинням, Тариалан сумын Мянган багийн малчин Чангаагийн Насантогтох, Хяргас сумын Бугат багийн малчин Баньдын Балжинням, Баруунтуруун сумын Баян айраг багийн малчин Доржийн Дорлиг нар тус тус шалгарсан байна.

Үүнээс гадна лсын аварга тариаланч"-аар Улаангом сумын 3-р багийн тариаланч Чойжилсүрэнгийн Дүгэрсүрэн, Баруунтуруун сумын тариаланч Олонбаярын Пүрэвбаатар нар, “Улсын аварга фермер”-ээр Сагил сумын Өндөрмод багийн малчин Буяннэмэх, Мягмаржав нар тодорчээ.

Холбоотой мэдээ