Жаргалант суманд цас ихээр орж мал бэлчээрлэх боломжгүй болжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-12 20:56:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өнгөрсөн шөнө 20 см гаран цас орж нийт мал сүрэг бэлчээрлэх боломжгүй болжээ. Тус суманд өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш 12 удаагийн их хэмжээний цас орж өнөөдрийн байдлаар хөндий талдаа 30-60 см, гуу жалгадаа 80-100 см зузаан цастай байна.

Сумын хэмжээнд 8000 гаруй толгой мал хорогдсон цаашид хорогдол нэмэгдэх төлөвтэй байна. Малчид 11 сараас хойш малаа тэжээж өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээлийг зарцуулж дууссан бөгөөд бэлэн мөнгөгүй болсон зэрэг олон хүндрэл гарч байгаа гэнэ. Малын бэлчээр хомсдож цас их хөрлөж хатуурсан тул бог малын туруу халцарч бэлчээрт гарах боломжгүй болсон учраас малчдад өвс, тэжээл хамгийн их шаардлагатай байгаа ажээ.

Холбоотой мэдээ