Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шатаар зөөвөрлөгч тэргэнцэртэй боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-02-12 21:12:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх “Насан туршийн боловсролын төв” хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шатаар зөөвөрлөгч тэргэнцэр, сэргээн засах, сургалтын хэрэглэгдэхүүнтэй боллоо. Дөчин сая төгрөгийн өртөгтэй хэрэглэгдэхүүнийг  орон нутгаас шийдвэрлэсэн байна.

Тус төвийг  Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг түшиглэн байгуулсан аж. Ингэснээр нэгдүгээр сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шатаар зөөвөрлөгч, тэргэнцэртэй Монгол Улсын хамгийн анхны сургууль болж байгаа тухай албаныхан онцлов.

Мөн Сайншанд сумын 11 дүгээр цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангид тоглоом, тоног төхөөрөмж, Замын-Үүд сумын нэг, хоёрдугаар сургуульд хүүхэд хөгжлийн танхимыг байгуулаад байна.

Холбоотой мэдээ