Хадан хүй орчим 10 гаруй хар, цагаан хил гарсан байгааг анхааруулж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-12 22:39:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөс хөлдсөн боловч сүүлийн үед мөсний толинд олон тооны цууралт гарч хар хил, зарим газарт цагаан хил гарсан байгаа тул иргэдийг ердийн хөсөг болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд  Хадан хүй орчимд 10 гаруй хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ. Хар хилний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилний нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явж байхыг Мэргэжлийн хяналтын газраас  анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ