Сүхбаатар аймгаас улсын Хошой аварга малчин хоёр тодорчээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-13 17:03:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хотол төгс хэмээх төмөр цагаагч хулгана жилийн босгон дээр Сүхбаатар аймгаас Улсын аварга малчин долоо, Улсын хошой аварга малчин хоёр шинээр тус тус тодорчээ.
Тодруулбал, Асгат сумын Дөхөм багийн Аавынхүүгийн Буд, Түмэнцогт сумын Хошмиг багийн Дамдинсүрэнгийн Баярхүү, Онгон сумын Ихбулаг багийн Цэрэнжавын Баяраа, Түвшинширээ сумын Өгөөмөр багийн Санжаажавын Арилд, Мөнххаан сумын Баянтэрэм багийн Содовын Юндэн, Сүхбаатар сумын Баянгол багийн Моононгийн Ариунбаатар, Эрдэнэцагаан сумын Хонгор багийн Сумьяагийн Нэргүй нар Улсын аварга малчны болзлыг хангасан байна. Харин Асгат сумын Их-Уул багийн Баяраагийн Өсөхбаяр, Халзан сумын Сахиул багийн Рагчаагийн Мөнхтөр нар Улсын хошой аварга малчин болжээ.




 

Холбоотой мэдээ