Хубэй мужид коронавирусний халдварын 4823 шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-14 08:38:34

УХАНЬ. /Xinhua/. Хятадын Хубэй мужид пүрэв гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 4823 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 116 хүн нас барсан байна. 


"COVID-19" халдварын голомт болох Хубэй мужийн Эрүүл мэндийн комиссын баасан гарагт мэдээлснээр, пүрэв гарагт бүртгэгдсэн шинэ тохиолдлуудад клиникээр оношлогдсон 3095 тохиолдол багтсан бөгөөд нас барагсдын дунд клиникээр оношлогдсон 8 хүн байжээ.


Баасан гарагийн өглөөний байдлаар Хубэй мужид бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 51986 хүрсэн байна. 

Холбоотой мэдээ