ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-17 07:48:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 24. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр

Наран 7 цаг 56 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ