Арван нэгэн хүн улсын аварга малчнаар тодорлоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-02-18 11:18:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Ирж буй сар шинийн босгон дээр Өвөрхангай аймгаас “Улсын хошой аварга малчин”-1, “Улсын аварга малчин” 9, “Улсын аварга тариаланч" нэг төрлөө. Засгийн газрын  2020 оны 0 хоёрдугаар сарын 12-ны хуралдаанаар аваргуудын нэрсийг тодруулан зарласан байна.

“Улсын хошой аварга”-аар:

Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн малчин Лувсандашийн Даваадаш

“Улсын аварга малчин”-аар:
1.Баянгол сумын 5-р багийн малчин Доржийн Дашдорж
2. Нарийнтээл сумын 1-р багийн малчин Тоомой-Ёндонгийн Дамдинсүрэн
3. Сант сумын 1-р багийн малчин Чойжавын Болоож
4. Богд сумын 1-р багийн малчин Лувсандамбын Батсүх
5. Баян-Өндөр сумын 4-р багийн малчин Осорын Даваадэлэг
6. Баруунбаян-Улаан сумын 1-р багийн малчин Шагдарын Бямба-Очир
7.Бат-Өлзий сумын 2-р багийн малчин Дондогсэрчингийн Буянбадрах
8. Хархорин сумын 8-р багийн малчин Осорын Дашдаваа
9. Уянга сумын 5-р багийн малчин Даваадоржийн Батмөнх

“Улсын аварга тариаланч”-аар:
Нарийнтээл сумын тариаланч Цэрэнжигмэдийн Зундуй нар тус тус шалгарав. Аваргуудын шагналыг хорио цуцлагдсаны дараа буюу ирэх гуравдугаар сарын 2-ноос хойшхи өдрүүдэд гардуулна.

Холбоотой мэдээ