Үндэсний сүлжээ дэлгүүрүүд үнийг хөөрөгдөхгүй байхыг мэдэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-18 11:59:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан үндэсний сүлжээ дэлгүүрүүд мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд, коронавирусний тархалттай холбоотой бодит бус мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр хөвөрч, хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлтийг зохиомлоор хөөрөгдөн өсгөж, тасалдах вий гэсэн болгоомжлол ард иргэдийн дунд бий болгож байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан үндэсний томоохон сүлжээ "Оргил", "Номин", "Миний дэлгүүр", "Сансар" дэлгүүр, худалдааны төвүүд хамтран Монгол Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа, бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй, бараа бүтээгдэхүүний эрэлт хэвийн, нөөц хангалттай байгааг албан ёсоор мэдэгдэж, үндэсний сүлжээ дэлгүүрүүд үнийн хөөрөгдлийн эсрэг нэгдэж байна" гэжээ. 

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг далимдуулан бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх байдал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатай мэдэгдэж байна гэжээ. 



Холбоотой мэдээ