ДЭМБ: Коронавирусний нас баралтын түвшин 2 хувь байна

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-18 13:54:47

ЖЕНЕВ. /NHK/. Шинэ төрлийн коронавирусний халдварын нас баралтын түвшин амьсгалын замын цочмог халтай хам шинж /SARS/, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинжийн /MERS/ ижил үзүүлэлтээс харьцангуй бага байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.


Т.Гебрейесус Швейцарын Женев хотод даваа гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Хятадад бүртгэгдсэн коронавирусний халдварын 44 мянга гаруй тохиолдлыг судалж үзэхэд нас баралтын түвшин нь 2 хувь байна гэжээ. Азийн орнуудад 2003 онд тархсан өөр төрлийн коронавирусээр үүсгэгддэг “SARS”-ын уг үзүүлэлт 9.6 хувь байсан юм.


"Мөн шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүмүүсийн 80 гаруй хувьд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд эдгэрэх боломжтой" гэж ДЭМБ-ын тэргүүн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, өвчтөнүүдийн 14 орчим хувьд уушгины хатгалгаа үүсэх, амьсгал давчдах, 5 хувьд амьсгалын дутагдалд орох, эрхтнүүд доголдох зэрэг ноцтой шинж тэмдэг илэрч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ