ШУА-ийнхан БНХАУ-ын эрдэмтэн судлаачдад нэг өдрийн цалингаа хандивлажээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-02-18 17:57:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын ажилтан албан хаагчид БНХАУ-ын эрдэмтэн судлаачдад нэг өдрийн цалингаа хандивлан, энэхүү сайн санааны үйлсэд нэгдэхийг нийт ажилтан албан хаагчдаа уриаллаа.

Тус улсад шинэ төрлийн коронавирусний халдварт өвчин гарчхөршийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч буй. Энэ хүнд цаг үед нь Монгол Улс, Монголын ард түмэн БНХАУ, Хятадын ард

түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалж байна.  

Монгол Улсын ШУА нь БНХАУ-ын ШУА болон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон жил хамтран

ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ