Америкийн тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-02-19 13:19:06

СӨҮЛ. /TASS/. АНУ-ын Агаар цэргийн хүчний "E-8C" загварын тагнуулын нисэх онгоц хоёрдугаар сар гарснаас хойш гурав дахь удаагаа Солонгосын хойгийн дээгүүр нислээ гэж цэргийн нисэх онгоцны хөдөлгөөний хянадаг “Aircraft Spots” цахим хуудас мэдээлжээ.


Америкийн тагнуулын нисэх онгоц БНСУ нутаг дэвсгэр дээгүүр 8.8 км-ийн өндөрт нисжээ. БНАСАУ-ын пуужин харвагч төхөөрөмж, техникүүдийн талаар тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор ниссэн гэж таамаглаж байна. "E-8C" өмнө нь хоёрдугаар сарын 5, 7-нд Солонгосын хойгийн дээгүүр нисжээ. Энэхүү онгоц нь цэнэглэхгүйгээр 11 цаг нисдэг бөгөөд газарт буй объектуудыг 8-12 км-ийн өндрөөс ажиглах чадалтай аж.


Цөмийн зэвсгийн асуудлаарх Вашингтон, Пёньяны хэлэлцээ зогсонги байдалд байгаа үед Солонгосын хойгийн дээгүүр АНУ-ын тагнуулын нислэгүүд нэмэгдэж байна гэж “Yonhap” агентлаг онцлон тэмдэглэжээ.


Холбоотой мэдээ