Говь-Алтай аймагт автомашиндаа нас барсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2020-02-19 14:33:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд нэг иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн дуудлага өнөөдөр (2020.2.19) 4:20 цагт цагдаагийн байгууллагад иржээ.


Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ажиллаж, 30 настай Б гэх эмэгтэй нас барсан байсныг тогтоожээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр мэдээлэв.


Тэрбээр, “Иргэн Б-гийн нас барсан шалтгааныг тогтоохоор шинжээч нар ажиллаж байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнд тус аймгийн удирдлагууд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдлыг тогтоон шалгаж байна. Шинэ коронавируст халдвараас сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед олон хүн цуглаж, архидан согтуурсан гэдгийг тогтоовол тухайн эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцно” гэлээ.


П.Хүслэнтуяа

Холбоотой мэдээ