Хятадын эрх баригчид коронавирусийг оношлох, эмчлэх шинэ стандарт баталжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-02-19 16:29:23

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо шинэ коронавирусийг оношлох, эмчлэх шинэ стандартыг лхагва гарагт баталлаа.


Хятадын төв телевизээр мэдээлснээр, шинэ журмын дагуу тус улсын бүх бүс нутагт коронавирусний халдвар авсан эсэхийг оношлох явцад цусан дахь нуклеин хүчлийн шинжилгээ эсвэл дарааллыг /генийн мэдээллээс авсан/ харгалзан үзэх ёстой. Үүнээс гадна, хүнд өвчтөнүүдийг эмчлэхдээ өмнө нь шинэ төрлийн коронавирусний халдвар авж, эдгэрсэн өвчтөнүүдийн цусны сийвэнг сэлбэх аргыг хэрэглэхийг зөвлөжээ.


Эрх баригчид дархлаа суларсан тохиолдолд нөхөн сэргээх зорилгоор хоёр долоо хоногийн турш эмчийн үзлэгт хамрагдахыг эмнэлгээс гарсан өвчтөнүүдэд зөвлөсөн байна.


Өвчний оношилгоо, эмчилгээг зохицуулах энэхүү баримт бичиг нь БНХАУ-д  нэгдүгээр сараас хойш баталсан зургаа дахь баримт бичиг юм.


Холбоотой мэдээ