Зүүн чиглэлийн авто зам цас ихтэй, халтиргаатай байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-02-20 13:10:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүссэн байдалтай байна. Тиймээс жолооч, зорчигч нарыг анхаарал, болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулан мэдээлж байна. 

Цаг уурын байгууллагын мэдээгээр, өнөөдөр 2 дугаар сарын 20-нд төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуургатай байна. Маргааш буюу 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Холбоотой мэдээ