Дэмжлэгт хяналт шалгалтыг сумдад явуулж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-28 10:47:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед тусгай горимоор, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд аймгийн хэмжээнд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулж байна.

Тодруулбал энэ удаагийн ажиллагаагаа Сант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд явуулсан байна. Шалгалтаар хугацаа хэтэрсэн дөрвөн нэр төрлийн 315550 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хоёр нэр төрлийн таван ширхэг 17600 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын хяналтаар газар дээр нь устгах арга хэмжээг авч ажиллажээ.

Мөн Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, эм хангамжийн байгууллагын бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийсэн байна. Үүгээр 44 нэр тѳрлийн 383 ширхэг, 1574000 тѳгрѳгийн өртөг бүхий хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг акт үйлдэн хураан авч, зѳрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авчээ. Шалгалтын явцад шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай зѳвлѳмж, зѳвлөгѳѳг ѳгсөн байна. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хийж буй хяналт шалгалтынхаа хүрээнд Орхон голын гүүрний орчим ил задгай зардаг утсан загасны худалдааг зогсоож, цаашид хяналт тавьж ажиллахыг Сант, Орхон сумдын Байгаль орчны байцаагч нарт үүрэг болгожээ. 

Холбоотой мэдээ