Засаг даргын захирамжид өөрчлөлт оруулав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-20 14:34:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ажлын тусгай горимд шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/58 дугаар захирамжид дараах өөрчлөлтийг оруулжээ.

Үүнд, томоохон хүнс, барааны зах, жижиглэнгийн болон бөөний худалдааны төвүүд, зоогийн газруудын ажиллах цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл гэснийг 20:00 цаг  болгож сунгасан байна. Мөн ажлын тусгай горимд шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/58 дугаар захирамжийн гурав дахь заалтад  томоохон хүнс, барааны зах, жижиглэнгийн болон бөөний худалдааны төвүүд, зоогийн газруудын цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл гэснийг хүчингүйд тооцсугай гэжээ.

Иргэдийн санал, хүсэлт болон улсын Онцгой комиссын шийдвэртэй уялдуулан Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн спорт заалнаас бусад спорт зааланд зөвхөн гэр бүл, найз нөхдийн хүрээнд дасгал сургууль хийхийг зөвшөөрчээ. Ингэснээр аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/54 дүгээр захирамжийн нэг дэх заалтаас “фитнес” гэсэн заалтыг хасахаар болж фитнесс клубууд 20 цаг хүртэл ажиллахаар боллоо. Дээрх аж ахуйн нэгж байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж ажиллахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ