Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн барилгыг хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-02-20 16:52:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн барилгыг БОАЖЯ-нд хүлээлгэн өглөө. 

Уг төв нь 2 мянга гаруй ам.дөрвөлжин м талбай бүхий лекц, лаборатори, мэдээллийн танхимтай бөгөөд БНСУ-ын тал барилгын зураг төсөл, барилгад суурилсан тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгсэл, ашиглах заавар, гарын авлага, барилга угсралтын явцад үйлдсэн акт, түлхүүрийн хамт хүлээлгэн өглөө.

БНСУ, Монгол Улсын Засгийн газар хооронд 2014 оны 8 дугаар сарын 20-нд байгуулсан хэлэлцээрийн протоколын дагуу уг төвийг байгуулсан юм. 

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв нь байгаль орчны бохирдлыг бууруулахтай холбоотой сургалт, сурталчилгааны болон аливаа төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, байгалийн нөөц баялгийн үнэлгээ, судалгаа явуулах Улсын төсөвт үйлдвэрийн газар байх юм. 


Холбоотой мэдээ