Хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц хомс байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-23 00:42:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт хамгаалах хэрэгсэл болон ариутгалын бодисын нөөц хомсджээ. Хоёрдугаар сарын 19-ний байдлаар  аймгийн Нэгдсэн эмнэлэг гурав хоногийн, Эрүүл мэндийн газар тав хоногийн хамгаалах хэрэгсэл болон ариутгалын бодисын нөөцтэй.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай эм тарианы хангалт 65 хувьтай байна. Энэ нь хангалтгүй учир цаашид эм тарианы хангалтыг нэмэгдүүлж, нөөцийг бүрдүүлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Амны хаалт болон ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлэхийн тулд боловсролын байгууллагууд ажиллахгүй байгаа үеийн хэмнэсэн зардлаасаа энэ ажилд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг дээрх байгууллагын удирдлагуудад хүргүүлээд байгаа аж.

Мөн үүнээс гадна нөөц бүрдүүлэх чиглэлээр бусад бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар шуурхай удирдлагын штабаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ