В.Путин, А.Меркель, Э.Макрон нар утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-21 11:34:22

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель нар утсаар ярьж, Сири болон Ливи дэх нөхцөл байдлыг хэлэлцжээ.


Талууд Идлиб дэх асуудалд онцгой анхаарал хандуулжээ. Тухайлбал, В.Путин Сирийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, террорист аюул заналхийллийг арилгахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.


Харин Э.Макрон, А.Меркель нарын хувьд Идлиб дэх хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн талууд Сири дэх нөхцөл байдлыг хэлэлцэхээр В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай хамтарсан уулзалт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ