Элчин сайд Жалгас Адилбаев Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-21 12:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев монголчуудад Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.


Мэндчилгээнд, "Монголын нийт ард түмний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол туургатны үндэсний Цагаан сарын баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу. Айлчлан золгож буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байж, цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Энэ ташрамд Казахстан болон Монгол Улсын хооронд найрсаг харилцаа шинэ шатанд өргөжин хөгжиж байгааг баяртайгаар онцлохын зэрэгцээ манай хоёр талт хамтын ажиллагаа цаашид улам бэхжин хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ.

Холбоотой мэдээ