БНСУ хоёр хотыг онцгой анхаарлын бүсээр зарлажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-21 12:44:32

СӨҮЛ. /TASS/. Коронавирусээр үүсгэгдсэн өвчин дэгдээд буйтай холбоотойгоор БНСУ Тэгу болон Чондо хотыг онцгой анхаарлын бүсээр зарлажээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн мэдэгдсэн байна.


“Эрх баригчид коронавирусээр халдварласан тохиолдлын тоо эрс нэмэгдэж байгаа нь ажиглагдаж буй газрууд болох Тэгу болон Чондо хотыг онцгой анхаарлын бүсээр зарлаж, онцгой арга хэмжээ авч байна. Засгийн газар вирусний тархалтыг зогсооход бүхий л нөөц боломжоо ашиглан, хүчин чармайлтаа нэгтгэх болно” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.


Шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдлын тоо БНСУ-д баасан гарагт 104-156 болж нэмэгдсэн юм. Өвчний хяналт, урьдчилан сэргийн төвийн мэдээлснээр, тэдний дийлэнх нь Тэгу хотод болон хөрш Кёнсан-Пукто мужид бүртгэгдсэн байна. Сөүл хотод мөн хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ