“Цагаан хаалга” эмийн сангаас ариутгагч бодис хандивлав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-21 15:44:02

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Харгайтын дамжиг компанийн “Цагаан хаалга” эмийн сангаас аймгийн Онцгой комисст ариутгагч бодисууд хандивлав. Таван литр цэнхэр спирт, 1,5 литр таван ширхэг гар ариутгагч, 400 ширхэг нэг удаагийн амны хаалтыг  хоёрдугаар сарын 20-нд аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Батсайханд хүлээлгэн өгөв.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй тус хамт олонд Засаг дарга Д.Батсайхан аймгийн ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ