Нийслэлийн ойгоос энэ онд 5100 шоо м мод бэлтгэнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-02-21 17:40:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар энэ онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг 5100 шоо метрээр тогтов.  

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулгын танилцуулснаар 2016-2019 онд нийслэлийн ойд нийт 1137 га талбайд цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолт хийж нийт 27.400 шоо метр мод бэлтгэжээ. Нийслэлийн ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлээний зориулалтаар нийт 19.200 шоо метр гишүү мөчир, унанги бэлтгүүлэн, нийслэлийн төсөвт 154 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Харин энэ онд нийслэлийн ногоон бүсийн 230 га газраас 5100 шоо метр мод бэлтгэхээр төлөвлөснийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар дэмжив.



Холбоотой мэдээ