Италид коронавирусний халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-02-22 09:27:09

РОМ. /RIA Novosti/. Шинэ төрлийн “COVID-19” коронавирусний халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол Италид бүртгэгдлээ.  


Италийн хэвлэлүүдэд баасан гаргийн орой мэдээлснээр, Венето мужийн Падуа хотын эмнэлэгт хүргэгдсэн 78 настай эрэгтэй нас барсан байна. Тэрбээр хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнтэй хамт 67 настай эхнэр нь өндөр халуунтай эмнэлэгт иржээ. Тэд коронавирусний халдвар авсан эсэх нь эргэлзээтэй байсан, гэвч шинжилгээний хариу гарч онош батлагдсан гэж Венето мужийн захирагч Лука Зайя мэдэгдсэн байна.

                                                  

Энэ нь Европт коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хоёр дахь тохиолдол юм. Үүнээс өмнө нэгдүгээр сарын дундуур Хубэй мужаас Францад ирсэн 80 настай, Хятадын жуулчин нас баржээ.  


Баасан гарагт Италийн хойд нутгийн Ломбард мужид шинээр өвчлөгсдийн тоо 15-д хүрчээ. Шинэ вирусний халдвар  тархсантай холбогдуулан Италийн эрх баригчид 10 хотын сургуулиуд, олон нийтийн бусад газрыг хаах шийдвэр гаргасан байна.


Холбоотой мэдээ